Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Малын гоц халдварт өвчний асуудлаар цахим уулзалт зохион байгууллаа

Малын гоц халдварт өвчинтэй холбоотойгоор аймаг, орон нутгийн удирдлага, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газрын дарга нартай цахимаар уулзаж,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Малын гоц халдварт өвчний асуудлаар цахим уулзалт зохион байгууллаа
Малын гоц халдварт өвчний асуудлаар цахим уулзалт зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

Малын гоц халдварт өвчинтэй холбоотойгоор аймаг, орон нутгийн удирдлага, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газрын дарга нартай цахимаар уулзаж, нөхцөл байдлын талаар тодрууллаа.

Орон нутгийн зүгээс халдварын голомтыг хумих чиглэлд авч байгаа хариу арга хэмжээ, вакцинжуулалтын явц, тулгамдаж байгаа асуудлынхаа талаар мэдээлэл өгсөн юм.

Малын гоц халдварт өвчинтэй тэмцэх чиглэлээр холбогдох заавар, хууль тогтоомжийн дагуу хорио цээрийн дэглэмийг чанд баримтлах, голомтод ажиллаж байгаа боловсон хүчнийг асуудал, бэрхшээлгүй ажиллах боломжоор хангах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 01 тоот албан даалгавар, мал эмнэлгийн арга хэмжээг эрчимжүүлэх 04 тоот албан даалгаврыг яаралтай хэрэгжүүлэх, сум, багийн удирдлагуудыг мэдээллээр хангаж, үүрэг чиглэл өгч хамтран ажиллах, урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг бүрэн дуусгах, малчдад отор, нүүдэл шилжилт хөдөлгөөн хийх асуудлаар зөвлөмж зөвлөгөө, мэдээлэл өгөх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байгааг үүрэг, чиглэл болголоо.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Хуваалцах