Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Малын хулгай гаарч байна

Архангай аймгийн Цэцэрлэг хотын Нутгийн захиргааны ордны их танхимд “Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэхэд олон нийтийн оролцоо”-сэдэвт хэлэлцүүлэгийг өнгөрсөн 7 хоногт зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Малын хулгай гаарч байна
Малын хулгай гаарч байна. Зураг: МҮОНРТ

Архангай аймаг

Архангай аймгийн Цэцэрлэг хотын Нутгийн захиргааны ордны их танхимд “Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэхэд олон нийтийн оролцоо”-сэдэвт хэлэлцүүлэгийг өнгөрсөн 7 хоногт зохион байгууллаа.

Энэхүү хэлэлцүүлгийн зорилго нь Архангай аймгийн хэмжээнд мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэхэд нутгийн захиргаа, хууль хяналтын байгууллага, иргэд-малчдын үйл ажиллагааг уялдуулан сайжруулж харилцан санал бодлоо солилцон энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэхэд тулгарч буй бэрхшээл болон тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд оршиж байгаа юм. Тус хэлэлцүүлэгт аймгийн ИТХ, прокурор, шүүх, цагдаа, ЗДТГ-ын хууль зүйн хэлтэс, сум дундын нэгдүгээр шүүх, мэргэжлийн хяналтын газар, нийт сумын удирдлагаас гадна, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд, мал эмнэлэг үржлийн тасгийн болон цагдаагийн хэлтэс, тасаг албадын дарга нар, хэсгийн төлөөлөгчид, мал мах ба малын гаралтай түүхий эдийн бизнес эрхлэгч түүнчлэн Хашаат, Хотонт, Төвшрүүлэх, Цэнхэр, Эрдэнэбулган, Өлзийт, Хайрхан сумын малчдын төлөөлөл идэвхтэй оролцлоо.

Дурьдсан сумдад малын хулгай харьцангуй их гардаг бөгөөд яахын аргагүй тулгамдсан асуудлуудын нэг болсон. Одоо цас бага, газар хар байгаа болохоор малын хулгай улам ч гаарч байгаа гэж Цэнхэр сумын Алтан-Овоо багийн малчин Ш.Баасанжав ярилаа. Жилийн дөрвөн улиралд халуунд халж, хүйтэнд хөрж нүүдэлчин монголын бэлчээрийн мал аж ахуй хэмээх үндэснийхээ соёлыг тээж яваа олон малчин “Бид хэний малыг маллаад байна аа” гэж гайхшрах нь элбэг. Ингэж ярих нь арга ч үгүй юм. Учир нь амар замаар хөлжих бодолтой бүлэглэсэн этгээдүүд нарийн аргаар малыг нь шөнө хотноос нь өдөр бэлчээрээс нь хулгайлдаг байна. Нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн өвгөн "Уулын толгойн бэлд хонио тогтоочихоод өдөр гэртээ ирж ундаа уучихаад эргээд очиход нь хэсэг хонь нь алга болчихсон байж гэнэ. Өвгөн мөрөөр нь мөшгөтөл, уулын өвөрт байдаг хаваржааных нь байранд хашаад хонийг нь ачаад явчихсан бололтой байсан" гэж ярилаа.

Түлхүүр үг:малын хулгай
Хуваалцах