Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх дэд зөвлөл хуралдлаа

Малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мэргэжлийн удирдлагаар хангах үүрэг бүхий дэд зөвлөлийн хурал энэ сарын 17-ны өдөр Хууль зүйн яаманд зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх дэд зөвлөл хуралдлаа
Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх дэд зөвлөл хуралдлаа. Зураг: МҮОНРТ

Малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мэргэжлийн удирдлагаар хангах үүрэг бүхий дэд зөвлөлийн хурал энэ сарын 17-ны өдөр Хууль зүйн яаманд зохион байгууллаа. Тус зөвлөлийн бүрэлдэхүүнд Хуул зүйн яам, Хүнс хөдөө аж ахуйн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Хил хамгаалах ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн хөдөө аж ахуйн газар, Тод сураг ТББ, Баянмонгол студи зэрэг байгууллагуудын төлөөллүүд оролцсон юм. Тус зөвлөлийн хурлаар мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мэргэжлийн удирдлагаар хангах зорилго бүхий дэд зөвлөлийн 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр харилцан санал солилцлоо.

Хуваалцах