Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Малын хулгайтай тэмцэхэд тусгайлсан хууль шаардлагатай юу?

Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд энэ төрлийн гэмт хэргийг шалгах тусгай хууль шаардлагатай байгааг мөрдөн байцаагчид хэлж байна. Тухайлбал, Төв аймагт энэ оны эхний найман сарын байдлаар мал хулгайлах 128 гэмт хэрэг гарсан байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 10 хувиар өссөн үзүүлэлт юм.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Малын хулгайтай тэмцэхэд тусгайлсан хууль шаардлагатай юу?
Малын хулгайтай тэмцэхэд тусгайлсан хууль шаардлагатай юу?. Зураг: МҮОНРТ

Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд энэ төрлийн гэмт хэргийг шалгах тусгай хууль шаардлагатай байгааг мөрдөн байцаагчид хэлж байна. Тухайлбал, Төв аймагт энэ оны эхний найман сарын байдлаар мал хулгайлах 128 гэмт хэрэг гарсан байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 10 хувиар өссөн үзүүлэлт юм.

Түүнчлэн хулгайчид малыг хэрцгийгээр хороох нь нэмэгдэж байгаа тул энэ төрлийн хэргийг шалгадаг тусгай хуулийн заалт шаардлагатай гэж Төв аймгийн Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга Цагдагийн дэд хурандаа н.Доржбалжид хэлж байна.

Дашрамд дурдахад, УИХ-аар хэлэлцүүлгийн шатандаа яваа Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд мал хулгайлах гэмт хэргийг тусгайлан шалгах заалт оруулсан гэдгийг албаныхан хэлж байгаа. Манай улсын хувь энэ төрлийн гэмт хэргийн гаралт ямар байгаа. Цаашид тухайн хэргийг шалгах хууль эрх зүйн орчинд ямар шинэчлэлт хийхээр төлөвлөж байгааг “Тусгал” мэдээллийн хөтөлбөрөөр дэлгэрүүлэн хүргэх болно.

Түлхүүр үг:Малын хулгайтай тэмцэхэд тусгайлсан хууль шаардлагатай юу?
Хуваалцах