Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Малын махны ашиг шимийг нэмэгдүүлэх дэвшилтэд технологийг нэвтрүүлжээ

Үр дүнд нь 7-8 сартай хурганы амьд жинг 18-19 сартай төлөгний хэмжээнд хүргэж мал төхөөрөх үйлдвэрт нийлүүлж мах нь Иран Улсад экпортлогдоод байгаа юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Малын махны ашиг шимийг нэмэгдүүлэх дэвшилтэд технологийг нэвтрүүлжээ
Малын махны ашиг шимийг нэмэгдүүлэх дэвшилтэд технологийг нэвтрүүлжээ. Зураг: МҮОНРТ

“Малын махны ашиг шимийг нэмэгдүүлэх дэвшилтэд технологи” сургалтыг 2018-2020 онд 6-7 удаа “Маш мах” ХХК-ийн эрчимжсэн аж ахуйг түшиглэн зохион байгуулжээ. Үүний үр дүнд өнгөрсөн онд Баяндэлгэр сумын зургаан малчин нэгдэж 316 хургыг цахилгаан соронзон долгионы багаж ашиглан төөнөх аргаар хөнгөлөн бэлчээрээр таргалуулж туршжээ.

Үр дүнд нь 7-8 сартай хурганы амьд жинг 18-19 сартай төлөгний хэмжээнд хүргэж мал төхөөрөх үйлдвэрт нийлүүлж мах нь Иран Улсад экпортлогдоод байгаа юм.

2020 онд Төв аймгийн Баяндэлгэр сумын удирдлага малчдыг зохион байгуулалтанд оруулж 16 малчин өрхийг хамруулан цахилгаан соронзон долгионы аргаар 744 хурга хөнгөлжээ.

Мөн хурга бүрт бүртгэлийн зураасан код бүхий ээмэг зүүж, бүртгэлийн журнал хөтөлж, уг хургаа найман сарын эхээр эхээс нь ялган 370-400 толгойгоор нэг суурь болгож, өвчнөөс ангид аюулгүй бүсэд суурилуулах ажил хийгдэж байна.

Хургыг эхээс нь салгах нь эм хонийг алсын бэлчээрт гаргаж хүч таргыг нь авахуулах дараагийн хээлтүүлэгт бэлтгэх нөгөө талаар хурганы дараагийн торнилтыг түргэсгэх ач тустай юм байна.

Өсвөр насны бяруу болон 2-3 сарын настай монгол хургыг цахилгаан соронзон долгионы багаж ашиглан, төөнөж, таслах аргаар хөнгөлж, 5-6 сарын хугацаанд амьдын жинг нь 37-42 хувиар нэмэгдүүлэн, намрын амьдын жингийн дундаж 36 кг-д хүргэн, 7-8 сарын настай хурганы гулууз мах 14.7-15 кг, бярууны гулууз махны дундаж жин 103 кг болсон байна.

Энэхүү төөнөж, таслах аргачлал нь махны гарцыг нэмэгдүүлж, гулууз махны гарцыг 1.8 дахин өсгөн, уургийн агууламж өндөртэй зөөлөн махыг зах зээлд нийлүүлэн бэлчээрийг зохистой ашиглалтанд оруулж, малчид өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжтой болсон байна.

Хуваалцах