Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Малын сэг зэм устгалыг 94.18 хувьтай гүйцэтгэжээ

Үүнээс тэмээ 3141, адуу 391738, үхэр 625369, хонь 3793146, ямаа 2280237 толгой буюу нийт 7.101.182 малын сэг зэмийг булшилж устгасан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Малын сэг зэм устгалыг 94.18 хувьтай гүйцэтгэжээ
Малын сэг зэм устгалыг 94.18 хувьтай гүйцэтгэжээ. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын явцад зүй бусаар хорогдсон малын тоог төрлөөр нь авч үзвэл, тэмээ 4150, адуу 406485, үхэр 653448, хонь 3982208, ямаа 2351438 толгой нийт 7.456.475 толгой мал хорогджээ.

Үүнээс тэмээ 3141, адуу 391738, үхэр 625369, хонь 3793146, ямаа 2280237 толгой буюу нийт 7.101.182 малын сэг зэмийг булж, устгасан байна.

Дүнг нэгтгэн холбогдох газруудад тайлагнаж, гүйцэтгэлээр сэг зэмийн устгалыг 94.18 хувьтай хийж гүйцэтгэсэн байна гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах