Малын сэг зэмийг устгалд орууллаа
2020 оны зургаадугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн нутгаар орсон хүчтэй аадар бороо, мөндрийн улмаас 5000 орчим мал үерийн усанд үхсэн.
Мэдээллийн алба

2020 оны зургаадугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн нутгаар орсон хүчтэй аадар бороо, мөндрийн улмаас 5000 орчим мал үерийн усанд үхсэн. Төв аймгийн Онцгой комиссын хуралдаанаар үхсэн малын сэг зэмийг яаралтай устгалд оруулан, ариутгал халдваргүйтгэл хийх шийдвэр гарсан билээ.
Онцгой байдлын алба хаагчид Төв аймгийн Сэргэлэн, Баян, Баянцагаан сумын нутагт орших Сүүж нуураас орон нутгийн малчидтай хамтран сэг зэмийг устгалд оруулж, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгууллаа.





Эх сурвалж: Төв аймгийн ОБГ


















