Малын тоо өссөн нь өвсний гарц, ургац муудахад нөлөөлжээ
Сүүлийн жилүүдэд малын тоо толгой өссөний улмаас бэлчээрийн нөөц багассаар байна.
Мэдээллийн алба
Сүүлийн жилүүдэд малын тоо толгой өссөний улмаас бэлчээрийн нөөц багассаар байна. Монгол Улсын хэмжээнд 28 сая орчим тоо толгой мал байх боломжтой гэсэн судалгаа байдаг. Харин өнөөдөр 60 гаруй сая тоо толгой малтай болсон. Үүнээс үүдэн өвсний гарц, ургац муудаж байгаа юм. Ургац муудах нь малын ашиг шимд хүртэл сөргөөр нөлөөлдөг гэж “Инсаду холдинг” компанийн ерөнхий захирал н.Болдсайхан ярилаа.


















