Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Малын тооноос илүү чанар чухал байна

Бэлчээр нутаг доройтож байгаа учраас малын тооноос илүү чанарт анхаарах цаг болсныг малчид хэлж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Малын тооноос илүү чанар чухал байна
Малын тооноос илүү чанар чухал байна. Зураг: МҮОНРТ

Бэлчээр нутаг доройтож байгаа учраас малын тооноос илүү чанарт анхаарах цаг болсныг малчид хэлж байна.

Архангай аймгийн Өндөр-Улаан сум таван багтай. Тус сумын Донгой багийн нутагт гэхэд хонин толгойд шилжүүлснээр 80 гаруй мянган толгой мал бэлчээрлэх даацтай юм байна. Гэтэл өнөөдөр 110 гаруй мянган толгой мал бэлчээрлэж байна.

Малын тоо толгой өсч байгаа нь сайн талтай ч бэлчээр нутаг доройтоход нөлөөлж байгааг сумын газрын даамал хэллээ. Баг тус бүрээр судалгаа гаргахад 30-60 мянган толгой малаар бэлчээрийн даац хэтэрсэн байна. Бэлчээр нутгаа амраах сэлгэн нутаглахыг хичээдэг ч бэлчээрийн усан хангамж муу байдгийг малчид хэлж байгаа юм.

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багийн малчин н.Ариунболд ийн ярилаа.

Түлхүүр үг:Малын тооноос илүү чанар чухал байна
Хуваалцах