Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Малын зарим халдварт өвчний вакцины зардлыг малчин төлдөг болно

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл, түүнтэй нийцүүлэн холбогдох зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Малын зарим халдварт өвчний вакцины зардлыг малчин төлдөг болно
Малын зарим халдварт өвчний вакцины зардлыг малчин төлдөг болно. Зураг: МҮОНРТ

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл, түүнтэй нийцүүлэн холбогдох зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

Төсөлд, одоо мөрдөж байгаа хүчин төгөлдөр хуульд зохицуулалтгүй байгаа асуудлуудыг шинээр тусгах, мөн бүх төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх вакцины үнийг улсын төсвөөс санхүүжүүлж байсныг өөрчилж, зарим халдварт өвчнөөс сэргийлэх вакцины үнэ, үйлчилгээний хөлсийг орон нутгийн төсвөөс болон мал, амьтны эзнээс гаргах зэрэг харилцааг шинэчлэн зохицуулжээ.

Хуваалцах