Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Малын зүсийн бүртгэл хөтлүүлэх ажил 90 хувьтай байна

Хялганат тосгоны малын зүсийн бүртгэл хөтлүүлэх ажил 90 хувьтай хэрэгжиж байгаа нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга, гишүүдийн ажлын уялдаа холбоо сайн байгааг харуулж байна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Малын зүсийн бүртгэл хөтлүүлэх ажил 90 хувьтай байна
Малын зүсийн бүртгэл хөтлүүлэх ажил 90 хувьтай байна. Зураг: МҮОНРТ

Булган аймгийн Хялганат тосгоны ГХУСАЗЗ-ийн ажлыг шалган, иргэдэд 2015 онд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил, малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэний үүрэг, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоо, эрх зүйн зохицуулалт сэдвээр тус тус сургалт мэдээлэл өгч, танин мэдэхүйн АХА тэмцээн зохион явууллаа.

Хялганат тосгоны малын зүсийн бүртгэл хөтлүүлэх ажил 90 хувьтай хэрэгжиж байгаа нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга, гишүүдийн ажлын уялдаа холбоо сайн байгааг харуулж байна гэж Булган аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.

Хуваалцах