Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Малынхаа тарга хүчийг эрт авахуулах хэрэгтэйг залуу малчдад захилаа

Дорнод аймгийн Матад сумын Жаргалант багийн иргэн, Аймгийн сайн малчин, Алдарт уяач Ц.Баатар од гарагийн сонин тохиол ажиглан харжээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Малынхаа тарга хүчийг эрт авахуулах хэрэгтэйг залуу малчдад захилаа
Малынхаа тарга хүчийг эрт авахуулах хэрэгтэйг залуу малчдад захилаа. Зураг: МҮОНРТ

Дорнод аймгийн Матад сумын Жаргалант багийн иргэн, Аймгийн сайн малчин, Алдарт уяач Ц.Баатар од гарагийн сонин тохиол ажиглан харжээ. Тэрбээр орон нутгийнхаа ургамал ногооны гарц, өөрчлөлт, ааг шимийг шинжээд, наадмын дараа намар гэдэг өдийд малдаа тарга хүч авахуулж, хаанаас хэдий хэмжээний өвс хадаж авах вэ гээд өвлийг өнтэй давах тухай бодож суух цаг шүү гэж залуу малчдад зөвлөж байна.

Найр наадмаа орхиж, намрын ажлаа бодох цаг хэдийнэ болжээ. Өвөлжөө, хаваржааны суурин тойрсон халцгай зуслан, тарчиг намаржааны нутгаасаа холдож, сэргэг сайхан бэлчээрт отор хийвэл мал сайн тарга хүч авна. Адууныхаа бэлчээр дотор нутаг сэлгэн бууснаа алсын оторт гарлаа гэж боддог болж. Зузаан тарга зудын хуяг гэдэг юм гэж Дорнод аймгийн Матад сумын Жаргалант багийн малчин Ц.Баатар ярьж байна.

Хуваалцах