Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

МАН 20 сая төгрөгийн сантай уралдаан зарлав

Монгол улсын хөгжлийн хөтөлбөрийг боловсруулахад залуу эрдэмтэн судлаачдын хүчийг ашиглана гэж МАН үзэж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МАН 20 сая төгрөгийн сантай уралдаан зарлав
МАН 20 сая төгрөгийн сантай уралдаан зарлав. Зураг: МҮОНРТ

Монгол улсын хөгжлийн хөтөлбөрийг боловсруулахад залуу эрдэмтэн судлаачдын хүчийг ашиглана гэж МАН үзэж байна.

Энэ хүрээнд тус намаас залуу судлаач, эрдэмтдийн дунд хөгжлийн хөтөлбөр боловсруулах уралдааныг зарлаж байгаагаа өнөөдөр мэдээллээ.

Уралдаанд шалгарсан хөгжлийн хөтөлбөрийг ирэх сарын 27-нд болох МАН-ын XXVII их хуралд танилцуулна. Цаашлаад Засгийн газар, УИХ-д танилцуулж бодит ажил хэрэг болгох болно гэж УИХ гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга С.Бямбацогт ярьж байна.

Монгол улсын хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах уралдааны шагналын сан 20 сая төгрөг байх юм байна.

Түлхүүр үг:МАНУИХ С.Бямбацогт
Хуваалцах