Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

МАН, АН мэдээлэл хийлээ

МАН-ын бүлэг УИХ-ын ээлжит бус чуулганд оролцоогүй шалтгаанаа ҮХЦ-ийн гишүүнийг эргүүлэн татах асуудалд оролцохгүй байр суурьтай байсан, бусад хэлэлцэх асуудалд оролцох байлаа гэсэн үгийг хэлэв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МАН, АН мэдээлэл хийлээ
МАН, АН мэдээлэл хийлээ. Зураг: МҮОНРТ

Ээлжит бус чуулганы эргэн тойронд өрнөсөн үйл явдалтай холбоотой асуудлаар МАН болон АН мэдээлэл хийлээ. ҮХЦ-ийн даргыг эргүүлэн татсан явдал нь үндсэн хууль зөрчсөн. Үүнээс үүдээд үндсэн хуулийн хямрал нүүрлэнэ гэж МАН мэдэгдсэн бол АН цэцийн даргыг эргүүлэн татсан явдал нь үндсэн хуулийн хүрээнд хийгдсэн гэх байр суурьтай байгаагаа илэрхийллээ.

МАН-ын бүлэг УИХ-ын ээлжит бус чуулганд оролцоогүй шалтгаанаа ҮХЦ-ийн гишүүнийг эргүүлэн татах асуудалд оролцохгүй байр суурьтай байсан, бусад хэлэлцэх асуудалд оролцох байлаа гэсэн үгийг хэлэв. ҮХЦ-ийн даргыг огцруулсан асуудлын үр дагавар үндсэн хуулийн хямралд хүргэх болно гэсэн тайлбарыг ч хийж, УИХ-ын ёс зүйн хороонд хандах болно гэдгээ мэдэгдсэн.

Хуваалцах