Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

МАН дэд сайд нарын нэрсээ тодруулав

Дөнгөж сая МАН-ын удирдах зөвлөл хуралдаж дэд сайд нараа тодруулжээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МАН дэд сайд нарын нэрсээ тодруулав
МАН дэд сайд нарын нэрсээ тодруулав. Зураг: МҮОНРТ

Дөнгөж сая МАН-ын удирдах зөвлөл хуралдаж дэд сайд нараа тодруулжээ.Тухайлбал:


Аж үйлдвэрийн дэд сайд- Х.Баделхан /УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх/

БСШУ-ны дэд сайд -Я.Төмөрбаатар /Стратеги академийн захирал/

ГХЯ-ны дэд сайд- н.Оюундарь / “The bull” рестораны захирал, “Blue Mon” товерын эзэн/

ЭМ, спортын дэд сайд- н.Атармаа /шинэ хүн/

Уул уурхайн дэд сайд- Г.Тэмүүлэн /Оюутолгойн ТУЗ-ын гишүүн/

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд- Б.Мөнхбаатар /Нийслэлийн Засаг даргын орлогч асан, БЗД-ийн Засаг дарга асан/

Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдад Б.Батзориг /БЗД-ийн Засаг дарга асан/ Т.Аюурсайхан /МАН-ын Шинэчлэлийн хорооны дарга/ Н.Цэрэнбат /UFC группийн гүйцэтгэх захирал/. Эдгээр гурван хүн ХХАА-н дэд сайдад нэр дэвшээд санал тэнцээд байгаа аж. Тиймээс эцсийн шийдвэрийг намын дарга М.Энхболд гаргах юм байна.

Хуваалцах