Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

МАН Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хойшлуулав

Өнөөдөр Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх байсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МАН Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хойшлуулав
МАН Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хойшлуулав. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх байсан. Гэвч УИХ дахь МАН-ын бүлэг уг асуудлаар ажлын тав хоногийн завсарлага авах санал гаргасан тул хэлэлцүүлгийг хойшлуулсан юм.

Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж, тухайлбал,“ энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл, шаардлага хангасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгох”, “Албан татвар суутган төлөгч хоорондын бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн тухай бүрд төлбөрийн баримт олгох бөгөөд уг баримтуудыг дангаар эсхүл хамтатган нэмэгдсэн өртгийн албан татварын падаан баримт үйлдэнэ” гэсэн зэрэг заалт, хэсгийг өөрчлөн найруулж, төслийн “Нэгдсэн ба хэрэглэгчийн систем” гэсэн 17 зүйлийг өөрчлөн найруулсан байна. Үүнд, тухайлбал, нэгдсэн систем хариуцагч нь нэгдсэн системийн хэвийн үйл ажиллагааг хангах, хэрэглэгчийн системийн дамжуулсан мэдээллийг үндсэн системийн санд бүрэн, үнэн зөв нэгтгэх, эрх бүхий этгээдэд тайлагнах зэрэг үүрэгтэй байхаар тусгагджээ.

Үүнээс гадна хуулийн дагаж мөрдөх хугацааг 2016 оны нэгдүгээр сарын нэгнээс мөрдөх саналын томьёолол олонхийн дэмжлэг авлаа.

Хуваалцах