МАН “Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл” дээр завсарлага авлаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Тус хуулийн төслийг хууль санаачлагч Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танилцуулсан юм. Танилцуулгын дараа УИХ-ын гишүүд өөр өөрсдийнхөө үг, байр суурь, шүүмж
Мэдээллийн алба

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаарХамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Тус хуулийн төслийг хууль санаачлагч Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танилцуулсан юм. Танилцуулгын дараа УИХ-ын гишүүд өөр өөрсдийнхөө үг, байр суурь, шүүмжлэлээ хэллээ.

Ц.Нямдорж: Засгийн газар танхимын зарчмаар ажиллаж чадаж байна уу. Би 10 жил сайд хийхдээ ганц ч удаа Засгийн Газраас гадуур асуудал оруулж ирж байгаагүй шүү. Цаашид Засгийн Газрын гишүүд танхимаас гадуур асуудлыг УИХ-д оруулж ирээд хууль гаргаад байх юмуу. Хараад байхад Засгий Газар нь дэмжихгүй болохоор УИХ-ын гишүүдийн дэмжлэг аван, лобби хийж оруулж ирсэн нь харагдаж байна.
С.Эрдэнэ: Би Ц.Нямдорж гишүүнийг ойлгохгүй байна. Та МАН-ын лидер нь байна уу, лойдор нь байна уу надад огт хамаагүй... Юм л бол хүн загнаж, айлгаж байх юм. Тэгж ярих юм бол та Монгол Улсыг шорон болгосон, олон хүний аминд хүрч, олон хүний хувь заяагаар тоглосон хүн шүү. Би энэ хуулийг УИХ-ын нэр бүхий 7 гишүүний хамт санаачлан оруулж ирж байгаа юм. Та энэ хуулийг эсэргүүцэж байгаа бол түүнийгээ шууд хэл. Би Засгийн Газраас санал авахаар саналаа хүргүүлсэн, тэр 30 хоног нь дууссан. Тиймээс бид хуулийн дагуу өргөн барьсан. Та сөрөг PR хийдгээ боль. Таны дарангуйлал дууссан шүү...

Д.Хаянхярваа: Энд Засгийн Газрын санал авсан уу, үгүй юу гэдэг маргаан үүсээд байх шиг байна. Энэ талаар Сангийн яамны байр суурийг сонсмоор байна. Бид буцаад популизм руугаа явж байна шүү. Ард түмэнд таалагдах хуулийн төлөө яваад байвал бид ч гэсэн яваад байж чадна шүү дээ.
С.Эрдэнэ: Бид тооцоо судалгааг нарийн хийсэн. Төсөв дээр буух ачаалал харьцангуй бага. Эхний 2-3 жилд бага зэрэг хүндрэл бий, энэ нь төсөвд нөлөөлөхгүй. Харин төсөв сайжрах явцад энэ хууль үр дүнгээ өгнө. Цаашлаад гэр бүлийн үнэ цэнийг сайжруулахад энэхүү хууль нэн ач тустай юм. Хуулийн гол агуулга, амин сүнс үүнд бий. Монгол Улсын бүх төрийн байгууллага энэхүү хуульд анхааралтай хандах ёстой. Монгол гэр бүлийг бат бөх байлгах хууль энэ юм.
З.Энхболд: Албан ёсоор ЗГ санал өгөөгүй учир, аль нэг яам нь тайлбар өгөх боломжгүй. 30 хоног дууссан тэрхүү хуулийнхаа дагуу энэхүү хуулийг өргөн барьсан юм байна шүү...
Л.Энхамагалан: Одоо амьд сэрүүн байгаа тэтгвэрийн хүмүүс үүнд хамрагдах юмуу. Хорвоог орхисон хүмүүс яах юм.

С.Эрдэнэ: Тэтгвэрийг гэр бүлд нь шилжүүлэх хууль юм. Түүнээс биш энэ нь халамж биш. Насан туршдаа хуримтлуулсан хуримтлалаа гэр бүлдээ шилжүүлж байгаа гэдгийг ойлгоорой. Энэ нь нэг удаагийн үйлчлэлтэй хууль биш юм. Хагас хуримтлалын тогтолцоонд шилжих талаар талуудын ажлын хэсэг гаран ажиллаж байна. Тэтгвэрийн даатгалын даацыг хууль хэлэлцэх явцад хэдэн хувь байх талаар тогтоно.

Н.Батцэрэг: Би энэ хуулийг дэмжиж байна. Өмнө энэ хуулийн талаар ярьдаг байлаа. С.Эрдэнэ сайд хувь хүний үзлээс гэр бүлийн үзлийг илүүд үзэж байгаад би их олзуурхаж байна. Гэр бүлийн үнэ цэнийг өсгөх талаар монгол агуулгатай сайхан хууль гарах гэж байгаа юм байна гэж харж байна.
С.Эрдэнэ: Гурван сая хүн идээд барахааргүй баялаг Монгол Улсад бий. Энэ баялаг, мөнгийг зөв үр дүнтэйгээр менежмент хийх юм бол энэ байтугай эх үүсвэрийг бид бий болгож чадна.
Ц.Нямдорж: Би зарчмын асуудал яриад байна. Хууль биелүүлэх үүрэг танай Засгийн Газрын асуудал. Засгийн Газар танхимын зарчмаа алдаж байна. Зарчим чинь алдагдаж байгаа болохоор би асуудал ярьж байна. Би УИХ-ын удирдлагыг гайхаж байна. Энэ хууль чинь хууль хэлэлцэх бэлтгэлийг хангаагүй байна шүү дээ.

Ж.Батзандан: Би энэхүү хуулийг санаачлагчдын нэг нь юм. Энэ хамтын тэтгвэрийн хууль гэр бүлийн үнэ цэнэ, хайр, ахмад буурлуудыг дэмжиж байгаа юм. Үүнээс үүдэн гэр бүлийн амьдрал сайжирна. Ер нь Монголын парламент тогтвортой гэр бүлийн тухай хуулийг бага гаргасан шүү. Тиймээс энэхүү хуулийг зайлшгүй дэмжих хэрэгтэй.
.jpg)
Л.Энхамгалан: Албан бус секторыг энэхүү хуулиндаа багтааж өгөөч. Тэд нарт маш том дэмжлэг болно шүү. Энэ талаар онцгойлон анхаарч ажлаараа гэж хүсье. Засгийн Газар өнөөдөр Нийгмийн даатгалын санд 5 их наяд төгрөгийн өртэй байгаа үүнийг анхаараарай. Би энэхүү хуулийг дэмжиж байна.
Р.Гончигдорж: Би энэ хуулийн үзэл санааг дэмжиж байна. Энэхүү үзэл санаа их эртнээс бий болж гарч ирсэн. Дэмжих зайлшгүй шаардлагатай хууль гэж би харж байна. Гэр бүл гэдэг Монгол Улсынхаа нийгмийн амьдралд нэгж болон оролцож байгаа юм шүү. Энэ бол маш чухал нэгж. Энэ хуулийг янз бүрээр гоочлоод байх шаардлага байхгүй шүү. Ойрын 2-3 жилд тэтгэврийн ачаалал үүснэ, гэхдээ энэ нь аажмаар багасах нөхцөл байдал харагдаж байна.

Д.Оюунхорол: Энэ хууль нь өөрөө хоёр талтай л даа. Нийгмийн даатгалын ачаалал, өр, авлага, түүнд шимтгэл төлж байгаа нь хэд билээ гэдгийг тооцоолж харсан юм уу. Гэр бүлийн үнэ цэнэд чухал гэж ярьж байгаа бол эндүүрэл шүү. Та гэр бүлийн тухай хуулиа эхэлж оруулж ирэх ёстой байсан. Сайд нь өөртөө таалагдсан хуулийг маш сайн хууль гэж ярьдаг, бидний өргөн барьсан хуулийг муухай хууль гэдгийг ойлгохгүй байна. Малчдын тухай хуулинд та сэтгэл гаргамаар байна шүү.
Р.Бурмаа: Би Оюунхорол гишүүний яриад байгаа зарим асуудлыг дэмжиж байна.

С.Бямбацогт: Өнөөдөр эрх баригчид хуулийг хүч түрэн УИХ-д оруулж ирдэгээ болимоор байна. Бидний санаачилсан хуулиудийг дэмжихгүй, хэлэлцэхгүй байна. Өөрсдийн фракцийн намын гишүүний хуулийг дүрэм, журам зөрчин байж оруулж ирж байна. Асуудалд үзэмжээр хандахаа больтол нь МАН завсарлага авч байна.

З.Энхболд: Энэ асуудал дээр заварлага авч болно. Анх удаа орж ирж хэлэлцэгдэж байгаа хууль учраас. Одоо гишүүд эндээс шууд тус тусынхаа байнгын хорооны хуралдаандаа идэвхтэй оролцохыг хүсье. Засгийн Газраас оруулж ирсэн яаралтай хэлэлцэх хоёр асуудал байна.
Харин МАН-д ажлын 5 өдрөөр завсарлага өгч байна. Түүнчлэн энэхүү хуулийн төслийг үдээс хойш үргэлжлүүлэн хэлэлцүүлэх тул хуралдаандаа идэвхтэй ирж оролцоорой гэснээр УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлав.


















