МАН, МАХН “Эх орончдын баяр”-ыг хамтран тэмдэглэх болсноо албан ёсоор зарлав
МАХН-ын зүгээс ч мөн хоёр намыг нэгтгэх нь байж болох асуудал гэж үзэж буй юм байна. Одоогоор энэ тухай яриа хэлэлцээ хийгээгүй байгаа ч МАХН аль ч улс төрийн хүчинтэй хамтрахад нээлттэй гэдгээ илэрхийллээ.
Мэдээллийн алба

Монгол Улсад улс төрийн нам үүсгэн байгуулагдсаны 95 жилийн ойг хамтран тэмдэглэх хүсэлтийг МАХН-аас МАН-д тавиад байсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Уг хүсэлтийг МАН хүлээж авснаар ирэх гуравдугаар сарын 1-ний өдөр хоёр нам хамтран эх орончдын өдрийг тэмдэглэх болсон тухайгаа өнөөдөр албан ёсоор мэдээллээ. Энэ үеэр хоёр нам эвсэх, нэгдэх эсэх тухай сэтгүүлчид тодруулав. Энэ тал дээр МАН-ын зүгээс улс орны эдийн засаг, нийгмийн эрх ашгийн төлөө хоёр нам нэгдэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэлж байна.