Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

МАН, МАХН эвсэж сонгуульд оролцох тохиролцоонд хүрчээ

МАН, МАХН-ын эвсэх асуудал хариуцсан ажлын хэсэг өчигдөр орой хуралдаж, хоёр нам эвссэн тохиолдолд МАХН тойрогт 15, жагсаалтад 10 нэр дэвшигч буюу нийт 25,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МАН, МАХН эвсэж сонгуульд оролцох тохиролцоонд хүрчээ
МАН, МАХН эвсэж сонгуульд оролцох тохиролцоонд хүрчээ. Зураг: МҮОНРТ

МАН, МАХН-ын эвсэх асуудал хариуцсан ажлын хэсэг өчигдөр орой хуралдаж, хоёр нам эвссэн тохиолдолд МАХН тойрогт 15, жагсаалтад 10 нэр дэвшигч буюу нийт 25, МАН тойрогт 33, жагсаалтад 18 хүн буюу нийт 51 хүнийг тус бүр нэр дэвшүүлэхээр тохироо хийсэн талаар гэх мэдээлэл олон нийтэд тараад байсан.

Тэгвэл энэ мэдээлэл үнэн болох нь тодорхой болов. Тодруулбал, хоёр намын ажлын хэсгүүд тухайн асуудлаар хэлэлцсэний эцэст тус хоёр намыг 2016 оны УИХ-ын болон НИТХ-ын сонгуульд эвсэж оролцох нь зүйтэй гэсэн шийдэлд хүрчээ. Энэ талаар саяхан Төрийн ордонд МАХН болон МАН-ын хамтарсан ажлын хэсэг сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Хоёр намын эвслийн даргаар МАН-ын дарга М.Энхболд, ТУЗ-ийн даргаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг тус тус томилохоор шийдвэрлэсэн байна. Эвсэлд нэгдсэн намуудын нэр дэвшигчдийн квот болон нэр дэвших асуудлыг өнгөрсөн 2012 оны сонгуулийн үр дүнг харгалзан үзэж байж шийдэхээр болжээ. Мөн хоёр нам ирэх сонгуулиас өмнө нэр дэвшигчидтэй нь холбоотой хуулийн байгууллагаас ямарваа нэгэн хууль бус хяналт шалгалт явуулбал үүнтэй хамтдаа тэмцэнэ хэмээн мэдэгдлээ.

Хуваалцах