МАН НИТХ-ын шийдвэрийг эсэргүүцлээ
Их жанжин Сүхбаатарын нэрэмжит төв талбайг Их эзэн Чингис хааны нэрээр нэршүүлэх тогтлоол өчигдөр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан.
Мэдээллийн алба

Их жанжин Сүхбаатарын нэрэмжит төв талбайг Их эзэн Чингис хааны нэрээр нэршүүлэх тогтлоол өчигдөр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан. Энэ тогтоолыг эсэргүүцэн Монгол ардын намаас хэвлэлийн бага хурал хийлээ.
Жанжин Сүхбаатарын нэрэмжит нийслэлийн төв талбайг Их эзэн Чингис хааны нэрээр нэршүүлэх Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол хууль бус гэж МАН-аас үзэж, нийслэлийн иргэдийн төлөөлөгчидийн хуралд шаардах бичиг хүргүүлэхээ мэдэгдлээ.
Энэ хуралд намын ахмадууд болон Их жанжин Сүхбаатарын гуч Сүхжаргалмаа оролцсон юм. Хэрэв нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал энэ шийдвэрээ эргэж харахгүй бол дараагийн арга хэмжээг авна гэж МАН-аас мэдэгдэв.
Нийслэийн иргэдийн төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурал 11 төлөөгчидтэй бөгөөд. 3 нь МАН-ы төлөөлөгчид юм байна. Өчигдрийн хурлаар нийт 10 төлөөлөгч сууж 7 нь дэмжсэн юм байна.


















