Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

МАН шинэ бүтэцээ танилцууллаа

МАН-ын шинэ удирдлагууд өнгөрсөн Баасан гарагт бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж, намын бүтэц дээ зарим нэг зохион байгуулалтын өөрчлөлт хийжээ. Өнөөдрийн зарим нэг алдаатай ташаа мэдээлэл шиг Я.Төмөрбаатарын тухай асуудлыг хэлэлцээгүй, ямар нэгэн томилгоо хийгээгүй аж.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МАН шинэ бүтэцээ танилцууллаа
МАН шинэ бүтэцээ танилцууллаа. Зураг: МҮОНРТ

МАН-ын шинэ удирдлагууд өнгөрсөн Баасан гарагт бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж, намын бүтэц дээ зарим нэг зохион байгуулалтын өөрчлөлт хийжээ. Өнөөдрийн зарим нэг алдаатай ташаа мэдээлэл шиг Я.Төмөрбаатарын тухай асуудлыг хэлэлцээгүй, ямар нэгэн томилгоо хийгээгүй аж.

Тиймээс МАН-ын ЕНБД Ж.Мөнхбат бүтцийн талаарх мэдээлэл, танилцуулгыг өнөөдөр албан ёсоор хийлээ.

МАН-ын гол нүүр царайг гадагш нь илэрхийлэх учиртай Олон нийт, хэвлэл мэдээлэл, технологийн газрын даргаар Н.Дэмбэрэлийг томилсон бол Намын байгуулалт, Стратеги төлөвлөлтийн газрын даргаар А.Ариунзаяа, Эдийн засгийн хөгжлийн бодлогын газрын даргаар Д.Даваасүрэн, Сан хөмрөгийн газрын даргаар Ж.Тамир, Нийгмийн бодлогын газрын даргаар С.Чинзориг нарыг тус тус томилжээ.

МАН өмнө нь нэг газар, дөрвөн хэлтэс, хоёр албатай ажилладаг байсан бол бүтэцээ ийнхүү өөрчлөгдлөө. Түүнчлэн МАН-ын ЕНБД энэ цагаас эхлэн орон тооны болон орон тооны бус зөвлөхгүй ажиллах юм байна. Өөрөөр хэлбэл МАН бүтэц орон тоогоо 40 хувь бууруулан даацтайхан чадварлаг цомхон багаар ажиллахыг зорьжээ.

Дашрамд өгүүлэхэд МАН нь мягмар гараг бүрийн 15:00 цагт ард иргэдийнхээ санаа оноог сонсож байх "МАН-ын нээлттэй өдөр" уулзалтыг өөрийн намын байранд тогтмол хийж байхаар болсон тухайгаа энэ үеэр мэдэгдлээ.

Түлхүүр үг:МАН-ын Ж.Мөнхбат
Хуваалцах