МАН-ын Бага II хурал үргэлжилж байна
Засагт хамтрах эсэх асуудлыг хэлэлцэж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн захидлыг танилцуулсны дараагаар түр завсарлага аваад байсан МАН-ын Бага II хурgl 18 цагаас үргэлжлүүлэн хуралдлаа.
Мэдээллийн алба

Засагт хамтрах эсэх асуудлыг хэлэлцэж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн захидлыг танилцуулсны дараагаар түр завсарлага аваад байсан МАН-ын Бага II хурал 18 цагаас үргэлжлүүлэн хуралдлаа.
Гол асуудлаа хэлэлцэж, шийдвэрээ гаргаагүй байгаа тус хуралтай зэрэгцэн АН, МАН-ын ажлын хэсгийнхний зөвшилцлийн үр дүнгийн талаар хоёр намын ажлын хэсгийг ахласан УИХ-ын гишүүн М.Батчимэг, Су.Батболд нар хамтран өнөөдөр 17 цагт Төрийн ордонд мэдээлэл хийх байсан ч хойшилсон ажээ.


















