МАН-ын бага хурал эхэллээ
Өчигдөр хуралдахаар тов нь зарлагдсан ч тухайн өдрөө хуралдалгүй хойшлоод байсан МАН-ын бага хурал өнөөдөр 14 цагийн үед Тусгаар тогтнолын ордны их танхимд хаалттайгаар хуралдаж эхэллээ.
Мэдээллийн алба

Өчигдөр хуралдахаар тов нь зарлагдсан ч тухайн өдрөө хуралдалгүй хойшлоод байсан МАН-ын бага хурал өнөөдөр 14 цагийн үед Тусгаар тогтнолын ордны их танхимд хаалттайгаар хуралдаж эхэллээ. МАН-ын Удирдах зөвлөлийнхөн өнөө өглөөний шуурхай хуралдаанаас АН-тай хамтран Засгийн газрыг бүрдүүлэх нь зүйтэй гэсэн чиглэл өгч тус бага хурлыг 13 цагаас эхлүүлэх шийдвэр гаргасан.
Гэвч бага хурал мөн л товлосон цагаасаа ийнхүү хоцорч эхэллээ. Эх сурвалжын мэдээлж байгаагаар МАН-ын Бага хурлыг С.Бямбацогт даргалж байна. МАН-ын бага хуралд 310 гишүүн оролцохоос 250 орчим гишүүд хүрэлцэн ирсэн аж.
Тус бага хурлаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн парламентад суудал бүхий намуудад хүргүүлсэн хамтран засаг байгуулах саналыг хэлэлцэн шийдвэр гаргах юм.


















