Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

МАН-ын Бага хурал түр завсарлалаа

МАН-ын VIII Бага хурлыг түр завсарлууллаа. Учир нь Бага хурлаар хэлэлцэх эхний асуудлаа эцэслэсэн байна. Удирдах зөвлөлөөс УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нарын нэрийг Бага хуралд оруулсан юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МАН-ын Бага хурал түр завсарлалаа
МАН-ын Бага хурал түр завсарлалаа. Зураг: МҮОНРТ

МАН-ын VIII Бага хурлыг түр завсарлууллаа. Учир нь Бага хурлаар хэлэлцэх эхний асуудлаа эцэслэсэн байна. Удирдах зөвлөлөөс УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нарын нэрийг Бага хуралд оруулсан юм. Ингэснээр Бага хурлын гишүүдийн дунд нууц санал хураалт явуулсан бөгөөд дөнгөж сая дуусчээ. Харин одоо саналыг тоолж байгаа бөгөөд дүн гарахаар хуралдаан үргэлжилж, хоёр дахь асуудлаа хэлэлцэх юм байна.

Энэ удаагийн хуралдааныг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар даргалж, Архангай аймгийн Засаг даргын орлогч дарга Б.Болормаа оролж байгаа. Хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцэхээр тогтсон. Тодруулбал, эхний ээлжид нэр дэвшигчийг тодруулна, улмаар нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг батална.

Хуваалцах