МАН-ын бага хурал түр завсарлалаа
Өнөөдөр 14 цагаас эхэлсэн МАН-ын II Бага хурал 17 цаг хүртэл үргэлжилсний эцэст түр завсарлалаа. Хурлын зааланд сэтгүүлчдийг нэвтрүүлэхгүй байгаа бөгөөд гол сэдэв болох засагт хамтрах эсэх асуудал олны анхаарлыг татсаар байна.
Мэдээллийн алба

Бага хурлын үеэр хоёр намын зөвшилцөх ажлын хэсэгт багтсан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр МАН-ын бага хурлын индрээс хэлсэн үгэндээ “Энэ парламентийн үлдэж буй 1,6 жилийн хугацаанд хамтарсан бодлого хэрэгжинэ. АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр зогсч, эдийн засгийн хямралаас гаргах 1,6 жилийн хөтөлбөр хэрэгжинэ. Мөн Үндсэн хуулийн өөрчлөлт, сонгуулийн хуулийн асуудлаар зохицсон. Тухайлбал, сонгуулийн санал тоолох машинаас гарсан дүнг давхар гараар тоолж байна гэдэгт зөвшилцсөн” хэмээн мэдэгдэв.
Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МАН-ын бага хурын гишүүдэд хандан илгээлт хүргүүлжээ. Тус илгээлтэд МАН-ын бага хурлын гишүүд хоёр нам Засгийн газарт хамтран ажиллахыг дэмжинэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна. МАН-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны мэдээлж байгаагаар бага хурал ямар нэгэн маргаан, мэтгэлцээнгүй үргэлжилсэн байна. МАН-ын II Бага хурал 18 цагаас үргэлжилнэ.