МАН-ын бага хурлын тов зарлагдлаа
УИХ дахь болон НИТХ-ын МАН-ын залуу гишүүдээс бүрдсэн шинэчлэл хөдөлгөөний мэдэгдэл, үйлдэл нь МАН-ын бага хурал, цаашлаад Их хурлыг хуралдуулах хэмжээний түргэн авахуулаад байна гэхэд болно.
Мэдээллийн алба

УИХ-ын 2012, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулиудын үр дүнгээс улбаалан МАН-д их бага хэмжээгээр хуй салхи дэгдээд байх болсон. Тэр тусмаа сая болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа МАН дотор өрнөөд байсан хуй салхи гадагшаагаа алдагдаж, олон зуун мянган гишүүдийг нь хамраад авсан билээ.
УИХ дахь болон НИТХ-ын МАН-ын залуу гишүүдээс бүрдсэн, тэдний үүсгэл санаачлагаар байгуулагдсан "Шинэчилье" хөдөлгөөний мэдэгдэл, үйлдэл нь МАН-ын бага хурал, цаашлаад Их хурлыг хуралдуулах хэмжээний түргэн авахуулаад байна гэхэд болно.
Нийтдээ таван удаагийн сонгуульт ялагдал хүлээгээд байгаа МАН-ын одоогийн удирдах зөвлөл өрнөөд байгаа үйл явц, галыг бага дээр нь унтраахаар чармайж байна.
Чухам нэрээ солих төдийд л намаа шинэчлэх бус, МАН бүхэл дээ шинэчлэгдэх шаардлага байгаа эсэхийг шийдэх түүхэн цаг үеийн өмнө ирээд байна. Тиймээс энэ талаарх мэдээлэл болон долоодугаар сарын 20-нд болох МАН-ын бага хурлын тухай мэдээллийг МАН-ын ЕНБД Г.Занданшатар 12:30 цагт Тусгаар Тогтнолын Ордонд өгөхөөр хэвлэл мэдээллийн хүрээнд зар тараагаад байна.


















