Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

МАН-ын бүлэг 2015 оны төсвийн төслийг буцаах шаардлага хүргүүллээ

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга, Төсвийн ажлын хэсгийн ахлагч Д.Оюунхорол 2015 оны төсвийн төслийг буцаахыг шаардсан таван зүйл бүхий шаардлагыг УИХ-ын дарга З.Энхболдод хүргүүллээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МАН-ын бүлэг 2015 оны төсвийн төслийг буцаах шаардлага хүргүүллээ
МАН-ын бүлэг 2015 оны төсвийн төслийг буцаах шаардлага хүргүүллээ. Зураг: МҮОНРТ

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга, Төсвийн ажлын хэсгийн ахлагч Д.Оюунхорол 2015 оны төсвийн төслийг буцаахыг шаардсан таван зүйл бүхий шаардлагыг УИХ-ын дарга З.Энхболдод хүргүүллээ.

Уг шаардлагад "Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төсөл болон дагалдаж өргөн баригдсан хуулийн төслүүд нь улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг бодитой үнэлж дүгнээгүй, төсөв мөнгөний бодлого хоорондоо уялдаагүй, эдийн засгийн хямралаас гарах бодлого, арга хэмжээ тодорхойгүй, эдийн засгийн алдаатай бодлогын үр дагаврыг ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд үүрүүлэн, тэднийг татварын дарамтад оруулж, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа олон хууль, тогтоомжийг зөрчсөн гэж УИХ дахь МАН-ын бүлэг үзэж байгааг онцолсон байна.

Хуваалцах