Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Улс төр

МАН-ын бүлэг хуралдана

Тус намын Үндэсний зөвлөлдөх хороо энэ сарын 16-нд хуралдахаар товлогдсон.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МАН-ын бүлэг хуралдана
МАН-ын бүлэг хуралдана. Зураг: МҮОНРТ

Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралдаж тухайн долоо хоногт чуулган болон байнгын хороодоор хэлэлцэх асуудалд байр сууриа нэгтгэдэг. Харин өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг хуралдахааргүй болжээ. Учир нь Ардчилсан намын үндсэн дүрмийн шинэчлэлийн талаарх хэлэлцүүлгийг орон нутагт зохион байгуулж байгаатай холбогдуулан гишүүд томилолттой байгаа аж.

Тус намын Үндэсний зөвлөлдөх хороо энэ сарын 16-нд хуралдахаар товлогдсон. Уг хурлаар намын үндсэн дүрмий шинэчлэх асуудлыг хэлэлцэх юм. Тиймээс гишүүд нь орон нутагт ажиллаж байгаа аж. Харин УИХ дахь МАН-ын бүлэг 13:00 цагаас хуралдана.

Хуваалцах