МАН-ын бүлэг маргааш мэдээлэл хийнэ
Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдаж тухайн долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулган болон байнгын хороогоор хэлэлцэх асуудалд байр сууриа нэгтгэж энэ талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийдэг уламжлалтай.
Мэдээллийн алба

Үүний дагуу өнөөдөр УИХ дахь бие даагч гишүүд болон АН-ын бүлэг хуралдаж мэдээлэл хийсэн. Харин УИХ дахь МАН-ын бүлэг маргааш мэдээлэл хийхээр болсон байна. Учир нь МАН-ын бүлгийн хурлаар Засгийн газрын бүтцийн асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд уг асуудалд байр сууриа нэгтгэхэд нэлээд цаг орж байгаа ажээ.
Энэ долоо хоногт бүлгүүдийн хэлэлцсэн асуудал нь эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зорилготой “Эзэн-100” хөтөлбөрийн үр дүн болон Ерөнхий сайдын өргөн барьсан Засгийн газрын бүтцийн тухай асуудал байгаа юм.