МАН-ын бүлэг Монголбанкинд шалгалт хийх хүсэлт тавина
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2013.09.23/ ээлжит хуралдаанаараа УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэгдэж буй таван хуулийн төслийн талаар байр сууриа тодорхойллоо.
Мэдээллийн алба

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2013.09.23/ ээлжит хуралдаанаараа УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэгдэж буй таван хуулийн төслийн талаар байр сууриа тодорхойллоо. Үүний дараа МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд Монголбанкинд шалгалт хийх гарцаагүй нөхцөл байдлыг үүссэнийг ч хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ. МАН-ын бүлгээс төв банкны үйл ажиллагаа, "Чингис" бонд, үнэ тогтворжуулах хөтөлбөрийн зарцуулалтад шалгалт хийх хүсэлтийг хаврын чуулганаас үеэр УИХ-ын даргад тавьсаар ирсэн. Харин энэ удаа МАН-ын бүлэг УИХ дахь намуудын бүлэг, бие даагчдын зөвлөлтэй хамтран дахин санал тавихаар боллоо.


















