МАН-ын бүлэг Тагнуулын ерөнхий газарт ханджээ
Ингэхдээ төрийн мэдээллийн нууцлал, аюулгүй ажиллагааг ханган ажиллах чиг үүрэгтэй УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл технологийн хэлтсийн үйл ажиллагаа болон мэдээлэл хэрхэн алдагдсан талаар зохих шалгалт хийж, хариу ирүүлэхийг хүссэн байна.
Мэдээллийн алба

УИХ дахь МАН-ын бүлэг Тагнуулын ерөнхий газарт ханджээ. Тодруулбал, МАН-ын бүлгийн өчигдрийн хаалттай хуралдааны мэдээллийг “Ардын эрх” сонины 2016 оны есдүгээр сарын 2-ны өдрийн дугаарт "МАН-ын бүлэг хаалттай хуралдааны хаалганы цаана юу ярив” гэсэн гарчигтай нийтэлсэн асуудлыг Тагнуулын ерөнхий газарт шалгуулахаар ханджээ. Ингэхдээ төрийн мэдээллийн нууцлал, аюулгүй ажиллагааг ханган ажиллах чиг үүрэгтэй УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл технологийн хэлтсийн үйл ажиллагаа болон мэдээлэл хэрхэн алдагдсан талаар зохих шалгалт хийж, хариу ирүүлэхийг хүссэн байна.



















