МАН-ын бүлэг ТЕГ-ыг шалгуулна гэв
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр Тагнуулын Ерөнхий газрыг Тусгай хэлтсийн дэд хороогоор шалгуулахаар болсон талаар мэдээллээ.
Мэдээллийн алба

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр Тагнуулын Ерөнхий газрыг Тусгай хэлтсийн дэд хороогоор шалгуулахаар болсон талаар мэдээллээ.
МАН-ын бүлэг ТЕГ-ыг өнгөрсөн долоо хоногт гарсан "нууц" гэрээний асуудлаар шалгалт хийхдээ хууль зөрчин ажиллаж, байцаан шалгах үйл ажиллагаа явуулахдаа шөнийн 00.00 цагт ажлын байранд нэвтэрч байгууллагын өмч хөрөнгөд зөвшөөрөлгүй халдсан, мөн хүмүүсийг шөнийн цагт дуудаж байцаасан гэв. Түүнчлэн тус газрын даргыг улс төрийн албан тушаалтан томилсон учраас энэ асуудлыг ч мөн шалгуулах ёстой гэж үзжээ.
Тиймээс УИХ дахь МАН-ын бүлэг энэ асуудлаар УИХ-ын даргад гомдол гаргаж Тусгай хяналтын дэд хороогоор асуудлаа шийдвэрлүүлэхээр болсон байна.


















