МАН-ын бүлэг төсвийн төслийг хэлэлцэж байна
Энэ долоо хоногт хэлэлцэж дуусгах ёстой ирэх оны Төсвийн тухай хуулийн төсөлд УИХ дахь МАН-ын бүлэг анхаарч ажиллаж байна.
Мэдээллийн алба

Энэ долоо хоногт хэлэлцэж дуусгах ёстой ирэх оны Төсвийн тухай хуулийн төсөлд УИХ дахь МАН-ын бүлэг анхаарч ажиллаж байна.
Өчигдөр төсвийн төслийн талаар хуралдсан МАН-ын бүлэг өнөөдөр ч мөн энэ асуудалд анхаарлаа хандуулжээ. Тус намын бүлгээс байгуулагдсан төсвийн ажлын хэсгийнхэн үдээс өмнө Сангийн яам зэрэг байгууллагын холбогдох албан тушаалтнуудыг урьж оролцуулан ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж, санал солилцсон байна. Үдээс хойш уг намын бүлэг төсвийн асуудлаар дахин хуралдахаар төлөвлөжээ.


















