Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

МАН-ын бүлэг үргэлжлүүлэн хуралдана

Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдан тухайн долоо хоногт хэлэлцэх асуудал, хуулийн төслүүдэд байр сууриа нэгтгэдэг уламжлалтай.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МАН-ын бүлэг үргэлжлүүлэн хуралдана
МАН-ын бүлэг үргэлжлүүлэн хуралдана. Зураг: МҮОНРТ

Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдан тухайн долоо хоногт хэлэлцэх асуудал, хуулийн төслүүдэд байр сууриа нэгтгэдэг уламжлалтай. Үүний дагуу УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж байна. АН-ын бүлгийн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн төсөл тэргүүтэй нийт зургаан асуудал хэлэлцэж байгаа юм. Тус тусдаа өргөн барьсан Сонгуулийн тухай гурван хуулийн төслийг нэгтгэсэн ажлын хэсэг ажиллахаар болсон. Энэ талаар ч мөн бүлгийн хуралдаанаар ярилцаж байгаа аж. Түүнчлэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бүлгийнхээ хуралдаанд оролцож мэдээлэл хийсэн юм.

МАН-ын бүлэг мөн л Сонгуулийн тухай хуулийн төсөл тэргүүтэй хэд, хэдэн хуулийн төсөл хэлэлцсэн. Бүлгийн хуралдаан түр завсарласан бөгөөд үдээс хойш мөн үргэлжлүүлэн хуралдах юм байна. Түүнчлэн “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаанаа хийсэн ч хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийх боломжгүй гэв.

Хуваалцах