Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

МАН-ын бүлэг завсарлага авлаа

УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МАН-ын бүлэг завсарлага авлаа
МАН-ын бүлэг завсарлага авлаа. Зураг: МҮОНРТ

УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа. Учир нь УИХ-ын үдээс өмнөх чуулганаар хуваарийн дагуу Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дотоодын цэргийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зэвсэгт хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онц байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх байсан.

МАН-ын бүлгийн зүгээс хуулийн төсөлд туссан цагдаагийн албаныхны цол, зэрэг, цалинтай холбоотой заалтад ойлгомжгүй заалт, зүйлүүд байгаа учраас тодруулах, дахин нягтлах шаардлагатай байна гэсэн юм.

Түлхүүр үг:МАН-ын бүлэг завсарлага авлаа
Хуваалцах