Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

МАН-ын бүлгээс ээлжит бус хуралдаан зарлалаа

МАН-ын бүлэг 10 хоногийн өмнө хариуцлагагүй ажиллаж байгаа сайд болон албан хаагчдад хариуцлага тооцох талаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл ямар нэг шийдвэр гараагүй учир ийм алхам хийх болжээ.

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МАН-ын бүлгээс ээлжит бус хуралдаан зарлалаа
МАН-ын бүлгээс ээлжит бус хуралдаан зарлалаа. Зураг: МҮОНРТ

УИХ дахь МАН-ын бүлгээс ээлжит бус хуралдаан зарлалаа. Ээлжит бус хуралдаанаар Засгийн газар болон зарим сайд нарт хариуцлага тооцох асуудлыг ярилцах аж. Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр болон Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр болжээ. МАН-ын бүлэг 10 хоногийн өмнө хариуцлагагүй ажиллаж байгаа сайд болон албан хаагчдад хариуцлага тооцох талаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл ямар нэг шийдвэр гараагүй учир ийм алхам хийх болжээ.

Хуваалцах