Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд ОУВС-гийн төлөөлөгчидтэй уулзлаа

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд ОУВС-гийн Ази, Номхон далайн газрын дэд захирал Маркус Родлоеир тэргүүтэй төлөөлөгчидтэй өнөөдөр уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд ОУВС-гийн төлөөлөгчидтэй уулзлаа
МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд ОУВС-гийн төлөөлөгчидтэй уулзлаа. Зураг: МҮОНРТ

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд ОУВС-гийн Ази, Номхон далайн газрын дэд захирал Маркус Родлоеир тэргүүтэй төлөөлөгчидтэй өнөөдөр уулзлаа. Эдгээр төлөөлөгчид нь манай улсын санхүү, эдийн засгийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт, зөвлөгөө өгөх чиглэлээр хамтран ажилладаг бөгөөд МАН-ын бүлгийн даргатай уулзах хүсэлт тавьжээ. Уулзалтын үеэр МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд өнөөгийн нөхцөл байдал, санхүү, төсөв, төсвийн орлого, засгийн газрын зардалтай холбоотой асуудлаар бүлгийн байр суурийг танилцуулав. Ялангуяа одоо үүсч буй нөхцөл байдал, ойрын болон дунд, хэтийн хугацааны төсөв, санхүүгийн үзүүлэлтүүдэд үзүүлж болох сөрөг үр дагавар, үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор авч болох арга хэмжээний талаар ярилцаж санал солилцлоо.

Хуваалцах