Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

МАН-ын бүлгийн дэд даргаар Д.Хаянхярваа гишүүн томилогдов

Тус намын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол БОНХАЖ-ын сайдаар томилогдсон учраас бүлгийн дэд даргад шинээр хүн томилсон байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МАН-ын бүлгийн дэд даргаар Д.Хаянхярваа гишүүн томилогдов
МАН-ын бүлгийн дэд даргаар Д.Хаянхярваа гишүүн томилогдов. Зураг: МҮОНРТ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, бүлгийн дэд даргаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг томиллоо. Тус намын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол БОНХАЖ-ын сайдаар томилогдсон учраас бүлгийн дэд даргад шинээр хүн томилсон байна.

Мөн МАН-ын бүлэг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Су.Батболд, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Эдийн засгийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг нэр дэвшүүлэхээр тогтсон аж.

Хуваалцах