Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

МАН-ын бүлгийн хуралдаанаар 11 сайдын нэрийг дэмжлээ

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танхимынхаа сайды нарын нэрийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан МАН-ын бүлэг хуралдаж, нэрийг нь өргөн бариад байгаа 11 сайдыг санал нэгтэйгээр дэмжсэн байна. Одоо УИХ-ын чиглэл хариуцсан байнгын хороодын хуралдаанаар

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МАН-ын бүлгийн хуралдаанаар 11 сайдын нэрийг дэмжлээ
МАН-ын бүлгийн хуралдаанаар 11 сайдын нэрийг дэмжлээ. Зураг: МҮОНРТ

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танхимынхаа сайды нарын нэрийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан МАН-ын бүлэг хуралдаж, нэрийг нь өргөн бариад байгаа 11 сайдыг санал нэгтэйгээр дэмжсэн байна. Одоо УИХ-ын чиглэл хариуцсан байнгын хороодын хуралдаанаар сайдад нэр дэвшигч нарын асуудлыг хэлэлцэнэ.

МАН-ын Удирдах зөвлөлөөс дараах хүмүүсийг Засгийн газрын гишүүн буюу сайдад нэр дэвшүүлэн УИХ-д өргөн мэдүүлээд байгаа. Үүнд,

- Монгол Улсын Шадар сайд - У.ХҮРЭЛСҮХ

- Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга - Ж.МӨНХБАТ

- Байгаль орчин, аялал жуулчлалын сайд - Д.ОЮУНХОРОЛ

- Гадаад харилцааны сайд - Ц.МӨНХ-ОРГИЛ

- Сангийн сайд - Б.ЧОЙЖИЛСҮРЭН

- Хууль зүй, дотоод хэргийн сайд - С.БЯМБАЦОГТ

- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд -Н.НОМТОЙБАЯР

- Батлан хамгаалахын сайд - Б.БАТ-ЭРДЭНЭ

- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд - Ж.БАТСУУРЬ

- Зам, тээврийн сайд -Д.ГАНБАТ

- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд - Ц.ДАШДОРЖ /УИХ-ын гишүүн асан/ нар байна.

Хуваалцах