МАН-ын дарга М.Энхболд гавьяат сэтгүүлч Г.Жамьянг хүлээн авч уулзлаа
Монгол Ардын Намын дарга Миеаэгомбын Энхболд өнөөдөр Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Галсангийн Жамьянг намынхаа гишүүнээр элссэн явдалд баяр хүргэж хүндэтгэн хүлээн авч уулзлаа.
Мэдээллийн алба

Монгол Ардын Намын дарга Миеаэгомбын Энхболд өнөөдөр Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Галсангийн Жамьянг намынхаа гишүүнээр элссэн явдалд баяр хүргэж хүндэтгэн хүлээн авч уулзлаа.
Тэрбээр хүнд хэцүү цаг үед намдаа элсэн, хамт олондоо сэтгэл санааны дэмжлэг үзүүлж буй түүнд талархал илэрхийлээд үг нь үнэн, үзэг нь хурц байхыг ерөөсөн юм. Харин Г.Жамьян гуай мэдээллийн эрин зуун эхэлсэн, хэвлэл мэдээлэл нийгмийн хүчтэй дуу хоолой болж буй энэ үед "Монголын үнэн" сониноо тордож, сайжруулах зайлшгүй шаардлага байгааг захисан байна. Г.Жамьян гуайн хувьд МАХН байх үед гишүүнээр элсч байсан бөгөөд сүүлийн 20 гаруй жил намын гишүүнчлэлгүй явсны эцэст дахин сэргээсэн нь энэ юм.


















