Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

МАН-ын даргад Н.Учрал, Б.Лхагважав нар өрсөлдөж байна

Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурал “Эв нэгдэл-шийдэл-хөгжил” уриан дор “Буянт-Ухаа” спорт цогцолборт хуралдаж байна. Тус хуралдаанаар хэлэлцэн нэн чухал асуудлуудын нэг нь МАН-ын даргыг сонгох явдал юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МАН-ын даргад Н.Учрал, Б.Лхагважав нар өрсөлдөж байна
МАН-ын даргад Н.Учрал, Б.Лхагважав нар өрсөлдөж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурал “Эв нэгдэл-шийдэл-хөгжил” уриан дор “Буянт-Ухаа” спорт цогцолборт үргэлжилж байна. Тус хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын нэг нь МАН-ын даргыг сонгох юм.

Тус намын даргын сонгуульд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг нэр дэвшүүлээд байгаа бол, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХҮТ/-ын ерөнхийлөгч Б.Лхагважав заалаас нэр дэвшээд байна. Нэр дэвшигчид МАН-ын дарга болбол ямар бодлого барьж ажиллахаа намын Их хурлын төлөөлөгч нарт танилцуулаад байна.

Хоёр өдрийн турш үргэлжлэх тус хурлаар мөн МАН-ын Хяналтын Ерөнхий хороо болон МАН-ын Бага хурлын бүрэлдэхүүнийг шинэчлэн бүрдүүлэх асуудлыг хэлэлцэнэ.

Хуваалцах