Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

МАН-ын дэргэдэх “Шинэчилье” хөдөлгөөнийхөн намын удирдлагадаа шаардлага хүргүүллээ

МАН-ын дэргэдэх “Шинэчилье” хөдөлгөөнийхөн өнгөрсөн пүрэв гаригт Бага хурлыг долдугаар сарын 30-нд хуралдуулах шаардлагыг намын удирдлагууддаа хүргүүлсэн юм. Шаардлагын хариуг өчигдөр авах ёстой байсан ч удирдлагуудын зүгээс ямар ч тайлбар хийгээгүй аж. Тиймээс намын дүрэмд заасны дагуу Бага хурлын

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МАН-ын дэргэдэх “Шинэчилье” хөдөлгөөнийхөн намын удирдлагадаа шаардлага хүргүүллээ
МАН-ын дэргэдэх “Шинэчилье” хөдөлгөөнийхөн намын удирдлагадаа шаардлага хүргүүллээ. Зураг: МҮОНРТ

МАН-ын дэргэдэх “Шинэчилье” хөдөлгөөнийхөн өнгөрсөн пүрэв гаригт Бага хурлыг долдугаар сарын 30-нд хуралдуулах шаардлагыг намын удирдлагууддаа хүргүүлсэн юм. Шаардлагын хариуг өчигдөр авах ёстой байсан ч удирдлагуудын зүгээс ямар ч тайлбар хийгээгүй аж. Тиймээс намын дүрэмд заасны дагуу Бага хурлын гишүүдийн гуравны нэгийн саналаар Бага хурлыг долдугаар сарын 30-ний 10.00 цагт Тусгаар тогтнолын ордонд хийнэ гэж “Шинэчилье” хөдөлгөөний залуус хэлсэн байна.

Бага хурлаар удаа дараагийн сонгуульд ялагдал хүлээсэн намын удирдлагыг огцруулахын зэрэгцээ Удирдах зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь шинэчлэх. Мөн намын үзэл баримтлалыг шинэчлэх, намын их хурлыг зарлан хуралдуулах товыг бас гаргана гэж байгаа юм.

Түлхүүр үг:нам
Хуваалцах