МАН-ын генсекээр Ж.Мөнхбат сонгогдлоо
МАН-ын дарга М.Энхболд ерөнхий нарийн бичгийн даргад Ж.Сүхбаатар, “Үнэн” сонины эрхлэгч Ж.Мөнхбат нарыг санал болгож нэр дэвшүүлэв.
Мэдээллийн алба

МАН-ын дарга М.Энхболд ерөнхий нарийн бичгийн даргад Ж.Сүхбаатар, “Үнэн” сонины эрхлэгч Ж.Мөнхбат нарыг санал болгож нэр дэвшүүлэв.
МАН-ын Бага хурлын гишүүд намын даргын санал болгосон хоёр шилдэг залуу боловсон хүчнийхээ төлөө санал хураалгахад, гишүүдийн 55 хувийн саналыг Ж.Мөнхбат авч ЕНБД боллоо.
Ж.Мөнхбатын хувьд “Үнэн” сонины эрхлэгч, “Шинэ Мянганы Утга Зохиолын Нэгдэл”-ийн тэргүүнээр ажилладаг. НАМЗХ-ын удирдах ажлыг хийж байсан бэлтгэгдсэн боловсон хүчин, улс төрч, зохиолч, “Болор цом”-ын эзэн яруу найрагч юм.


















