Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

МАН-ын гишүүд чуулганыг орхиж гарлаа

Чуулганы хуралдаанаар 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай төслийг хэлэлцэх үеэр МАН-ын гишүүд хурал хаяж гарлаа. Учир нь улсын эдийн засгийн чухал асуудлыг хэлэлцэх үеэр эрх баригч АН-ын гишүүд чуулганд суухгүй байгааг эсэргүүцсэн юм.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МАН-ын гишүүд чуулганыг орхиж гарлаа
МАН-ын гишүүд чуулганыг орхиж гарлаа. Зураг: МҮОНРТ

УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай төслийг хэлэлцэх үеэр МАН-ын гишүүд хурал хаяж гарлаа. Учир нь улсын эдийн засгийн чухал асуудлыг хэлэлцэх үеэр эрх баригч АН-ын гишүүд чуулганд суухгүй байгааг эсэргүүцсэн юм.

Мөн УИХ-ын дарга З.Энхболд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралд оролцох шаардлагатай болсон тул түүний оронд УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж хурлыг даргалан явуулж байсан.

АН-ын бүлгийн гишүүдийг чуулгандаа суувал сууна хэмээн мэдэгдэж хуралдааныг орхисон сөрөг хүчний гишүүдийн шаардлагыг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей дэмжиж УИХ-ын даргыг чуулганы хурлаа үргэлжлүүлж даргалахыг шаардсан юм. Ингэснээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралд сууж байсан УИХ-ын дарга З.Энхболд чуулганы танхимд орж ирэв.

Ингээд хурал хэвийн үргэлжлэх үед УИХ дахь МАН-ын бүлэг уг асуудлаар дотооддоо хэлэлцэх шаардлагатай учир хоёр хоногийн завсарлага авлаа.


Чуулган үргэлжилж Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Хуваалцах