Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

МАН-ын гишүүд тавьсан шаардлагынхаа хариуг авахаар жагсаж байна

УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байдаг хуулийг өөрчилж давхар дээлээ тайлахыг шаардсан шаардлагынхаа хариуг нэхэн МАН-ын гишүүд, дэмжигчид Төрийн ордны гадаа жагсаж байна. Улс орны амьдрал хүнд байхад эрх баригч намынхан Засгийн газартаа хяналт тавьж чадахгүй байна гэж шүүмжилсэн МАН-ын гишүүд З

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МАН-ын гишүүд тавьсан шаардлагынхаа хариуг авахаар жагсаж байна
МАН-ын гишүүд тавьсан шаардлагынхаа хариуг авахаар жагсаж байна. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байдаг хуулийг өөрчилж давхар дээлээ тайлахыг шаардсан шаардлагынхаа хариуг нэхэн МАН-ын гишүүд, дэмжигчид Төрийн ордны гадаа жагсаж байна. Улс орны амьдрал хүнд байхад эрх баригч намынхан Засгийн газартаа хяналт тавьж чадахгүй байна гэж шүүмжилсэн МАН-ын гишүүд Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Тиймээс энэ тухай шаардлагыг энэ сарын 10-ны өдөр УИХ-ын даргад хүргүүлсэн. Харин тэд тавьсан шаардлагынхаа хариултыг авахаар өнөөдөр Төрийн ордны гадна лоозон барин жагсаж байна.

Энэ асуудлаар МАН-ын бага хурлын гишүүн н.Батсайханаас тодруулснаа хүргэж байна.

Түлхүүр үг:МАН
Хуваалцах