Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

МАН-ын гишүүд Өршөөлийн хуулийн комисст орохгүй гэв

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт болон тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нар Өршөөлийн хуулийн талаар байр сууриа илэрхийлж мэдээлэл хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
МАН-ын гишүүд Өршөөлийн хуулийн комисст орохгүй гэв
МАН-ын гишүүд Өршөөлийн хуулийн комисст орохгүй гэв. Зураг: МҮОНРТ

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт болон тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нар Өршөөлийн хуулийн талаар байр сууриа илэрхийлж мэдээлэл хийлээ. Ингэхдээ МАН Өршөөлийн хуулийг сая батлагдсан хэлбэрээр нь дэмжихгүй байгаа бөгөөд харин насанд хүрээгүй үедээ гэмт хэрэгт холбогдсон, жирэмсэн, бага насны хүүхэдтэй, өндөр настай, эрүүл мэндийн хувьд ял эдлэх чадамжгүй, анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон зэрэг хүмүүсийг ялаас чөлөөлөхийг дэмжиж байгаа гэлээ. Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Өршөөлийн тухай хуулийг чуулганы хуралдаанаар хэлэлцэхэд танай намынхан оролцсон уу. Энэ хуулийг эсэргүүцэх боломж нь танай намын бүлэгт байсан. Тэгээд эсэргүүцлээ илэрхийлээд явж болоогүй юм уу?

- Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль УИХ-д дөрвөн удаа орж ирсэн. Бид сөрөг хүчин байхдаа ч уг хуулийг дэмждэггүй байсан. Хамтарсан Засгийн газарт ажиллах хугацаандаа ч дэмжээгүй. Уг хуулиар бид наадмын өмнө завсарлага авсан. Гэтэл ээлжит бус хуралдаан зарлаж Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Өршөөлийн тухай хуулийг баталлаа. Байнгын хорооны хуралдаан дээр МАН-ын бүлгийн гишүүд эсрэг саналтай байгаагаа дуулгасан. Өршөөлийн хуулиар ахмадууд болон эмэгтэйчүүд, жирэмсэн эмэгтэйчүүд хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг өршөөе гэсэн саналыг гаргасан. Гэтэл олонхоороо хүч түрж уг хуулийг баталлаа. Манай намын гишүүд эхний хэлэлцүүлэгт эсрэг кноп дарж байсан бол эцсийн хэлэлцүүлэгт нь оролцоогүй. Өршөөлийн хууль батлагдсантай холбогдуулан хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсэг МАН-ын бүлгийн гишүүн Б.Бат-Эрдэнэ, Су.Батболд гишүүнийг орж ажиллах санал тавьсан байсан. Гэхдээ МАН-ын гишүүд тэр ажлын хэсэгт нь орж ажиллахгүй. УИХ-ын дарга З.Энхболд анх ярихдаа Өршөөлийн тухай хуулийн төслийг Засгийн газар оруулж ирэх ёстой гэсэн. Гэтэл сүүлд зарчмаасаа ухарч хувь гишүүний өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэж баталлаа.

Ц.Нямдорж: Уг хуулийг хүчээр баталсан. Батлахдаа миний нэрийг оролцуулж баталсан байна лээ. Ингэж луйвардаж болохгүй.

- Н.Энхбаяр Шадар сайд нэр дэвшиж гарч ирвэл танай намынхан дэмжих үү?

МАН-ын ЕНБД Ж.Мөнхбат: -МАН уг хуулиар зарчмын байр суурийг илэрхийлж байгаа.
Монгол улс цаашдаа Авлигалаа өөхшүүлсээр байх уу. Авлигачдынхаа толгойг илсээр байх уу гэдэг асуудлыг барьж байгаа. Мөн манай нам хувь хүний асуудлыг огт яриагүй байгаа. Шадар сайдын асуудал УИХ дээр орж ирээгүй байгаа учраас үүнийг ярих эрт байна.

Ц.Нямдорж:-Хэнийг оруулж ирэхээс шалтгаална. Хүн бүр дээр ярьж байж дэмжих, дэмжихгүйгээ шийднэ. УИХ чинь аливаа асуудлын шүүлтүүр. АН зөв хүн оруулж ирэх байх.

Хуваалцах