МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хянана гэв
“АН-ын гишүүд дэмжигчдийн холбоо”-ны дэргэд МАН-ын “Бид хамтдаа” мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг судлах ажлын хэсэг байгуулагджээ.
Мэдээллийн алба

“АН-ын гишүүд дэмжигчдийн холбоо”-ны дэргэд МАН-ын “Бид хамтдаа” мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг судлах ажлын хэсэг байгуулагджээ. Энэ талаар өнөөдөр тус холбооноос мэдээлэл хийлээ.
Энэ үеэр “АН-ын гишүүд дэмжигчдийн холбоо” тэргүүн Т.Хасбаатар “МАН хэзээ ч биелэхээргүй олон түмнийг хуурсан “Бид хамтдаа” мөрийн хөтөлбөр баталж түүнийгээ хэрэгжүүлнэ гэж амалсан. Тухайлбал, мөрийн хөтөлбөртөө Оюутан бүрт олгодог үндэсний тэтгэлэгийг үргэлжлүүлнэ гэж амалсан ч тэтгэлэг цуцлагдсан. Мөн эдийн засгийн хямралаас гарах “Мэргэжлийн” Засгийн газар байгуулна гэсэн байдаг. Засгийн газрын гишүүдийг харахад нэг хүний тойрон хүрээлэгсэд харагддаг. Үүнээс гадна гэр бүлийн үнэт зүйлийг бэхжүүлэх, хүчирхийллийг бууруулах, хүчирхийлэлд өртөгчдийг хамгаалах эрх зүйн таатай орчин бий болгоно гэж заасан. Гэтэл Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжих даваан дээр амлалтаасаа ухарсан” гэлээ.



















