Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

МАН-ын нэр хүнд яаж ч өссөн 65 суудал авахгүй гэв

Дөнгөж сая Төрийн ордонд Ардчилсан намын дарга З.Энхболд, МАХН-ын дарга Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Х.Баттулга нар мэдээлэл хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МАН-ын нэр хүнд яаж ч өссөн 65 суудал авахгүй гэв
МАН-ын нэр хүнд яаж ч өссөн 65 суудал авахгүй гэв. Зураг: МҮОНРТ

Дөнгөж сая Төрийн ордонд Ардчилсан намын дарга З.Энхболд, МАХН-ын дарга Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Х.Баттулга нар мэдээлэл хийлээ.

АН-ын дарга З.Энхболд өчигдөр сонгуулийн үеэр дөрвөн төрлийн хууль зөрчсөн үйлдэл илрүүлсэн хэмээн мэдэгдэж, тэдгээр асуудлыг холбогдох байгууллагуудаар шийдүүлсний дараа анхдугаар чуулганыг хуралдуулах ёстой хэмээн үзэж буйгаа хэлсэн. Харин өнөөдөр тэрбээр "Дархан-Уул аймгийн иргэн Дугармаа гэж хүн хоёр удаа санал өгсөн байна. Энэ хүн эхлээд өөрийнхөө нэрээр саналаа өгчхөөд дараа нь Отгончимэг гэж хүний оронд санал өгсөн. МАН-ын гишүүн Дугармаа гэж хүн хоёр удаа санал өгөх ёсгүй. Гэтэл бүртгэлийн байгууллага түүнд хоёр дахин санал өгөх эрх өгсөн байна. Энэ бол хууль зөрчсөн ноцтой үйлдэл. Энэ бол зөвхөн нэг удаагийн үйлдэл. Дугармаа гэдэг хүнийг хууль хяналт, цагдаагийн байгууллагынхан шалгах ёстой. Энэ мэт хууль зөрчсөн маш олон үйлдэл байна. Одоо Ерөнхийлөгчтэй уулзаж, УИХ-ын анхдугаар чуулганыг хойшлуулах саналаа хэлнэ” гэсэн юм.

Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ удаагийн сонгууль анхнаасаа хууль зөрчиж эхэлсэн гэлээ. Мөн иргэд Ардчилсан намд шүүмжлэлтэй хандаж байсан. Гэхдээ нэр хүнд нь унаагүй. МАХН ч гэсэн ганцхан суудалтай болтлоо нэр хүнд нь унаагүй. МАН 65 суудал автлаа нэр хүнд нь өссөн гэж бодохгүй байна. Луйвардлаа гэхэд хэмжээ хязгаартай луйвардаж болно, хэтрүүлээд цэвэр булхай гэдэг нь авсан тооноос нь харагдаж байна гэлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Баттулга Баянхонгор аймагт “царцааны нүүдэл” их байсан талаарх шүүхийн шийдвэр гарсан, нотлох баримт хангалттай байгаа гэдгийг хэллээ.

Хуваалцах