Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

МАН-ын шинэ даргын өрсөлдөөн “шөнө” эхэлнэ

МАН-ын XXVII их хурлын энэ өдрүүдэд намын даргад нэр дэвших хүмүүсийн нэр ил далд хэлбэрээр төлөөлөгчдийн дунд хүчтэй яригдах боллоо. М.Энхболд, Н.Энхболд, Т.Аюурсайхан нар албан ёсоор нэр дэвшихээ мэдэгдээд байсан бол хурлын заалнаас УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн нэр сонсогдох боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МАН-ын шинэ даргын өрсөлдөөн “шөнө” эхэлнэ
МАН-ын шинэ даргын өрсөлдөөн “шөнө” эхэлнэ. Зураг: МҮОНРТ

МАН-ын XXVII их хурлын энэ өдрүүдэд намын даргад нэр дэвших хүмүүсийн нэр ил далд хэлбэрээр төлөөлөгчдийн дунд хүчтэй яригдах боллоо. М.Энхболд, Н.Энхболд, Т.Аюурсайхан нар албан ёсоор нэр дэвшихээ мэдэгдээд байсан бол хурлын заалнаас УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн нэр сонсогдох боллоо. Түүнийг хөдөө орон нутгийн төлөөлөгчид нэр дэвшүүлэх болно гэдгээ сэтгүүлчдээс ч нуусангүй.
Энэ талаар Б.Бат-Эрдэнээс тодруулахад “Намаа удирдаад, намынхаа туг, нүүр царай нь болоод яв гэж Их хурлын төлөөлөгчдөөс санал гаргавал татгалзах зүйлгүй. Намын Их хурлаас гарсан шийдвэрээ урагш нь залж, чиглүүлээд цаашид явах, ирэх сонгуулиудад үр дүн авчрах, эдийн засаг, улс орны зөв бодлогууд гаргаж, хүрсэн амжилтаа ахиулах хүнийг төлөөлөгчид тал бүрээс нь дэмжиж намын даргад гаргаж ирэх байх” гэв.

Тиймээс МАН-ын шинэ намын даргын төлөөх өрсөлдөөн М.Энхболд, Б.Бат-Эрдэнэ хоёрын хооронд болно хэмээн ажиглагч нар үзэж байна. Нэр дэвшүүлэх үйл ажиллагаа орой эхэлж, шөнөдөө үргэлжлэх төлөвтэй байна.

Түлхүүр үг:МАН
Хуваалцах