Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

МАН-ын шинэчлэлийн хороо анхдугаар хурлаа хийнэ

Шинэчлэлийн хорооны удирдах зөвлөлгөөний хурлаас бага хурлын 99 гишүүнийг тодруулсан талаар мэдээлэв.

Д.
Д.Мягмардорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МАН-ын шинэчлэлийн хороо анхдугаар хурлаа хийнэ
МАН-ын шинэчлэлийн хороо анхдугаар хурлаа хийнэ. Зураг: МҮОНРТ

МАН-ын Шинэчлэлийн хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр шинэчлэлийн хорооны удирдах зөвлөлгөөний хурлаас бага хурлын 99 гишүүнийг тодруулсан талаар мэдээлэв.

Бага хурлын гишүүдийг цахим ертөнцөд нээлттэй нэр дэвшүүлжээ. Мөн тус хороо байгуулагдаад хоёр жил болсон. Энэ ойг тохиолдуулан "Анхдугаар бага хурал"-аа энэ сарын 17-нд Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулах аж. Тус хурлаар улс орны өнөөгийн нөхцөл байдал, улстөрийн намуудын төлөвшил зэргийг хэлэлцэх юм. Мөн Нийгмийн хөгжлийн шинэчлэлийн хөтөлбөр 2016-2014 талаар чиглэл бүрийн ажлын хэсэг байгуулах талаар тогтох гэнэ.

Хуваалцах